Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Европын холбооны сонгуульд барууны үзэлтнүүд ялалт байгууллаа

Timesmn@gmail.com
2024/06/11

Энэ жил дэлхийн хэд хэдэн улсад улс төрийн сонгууль өрнөж байна. Жилийн эхний хагаст Өмнөд Солонгосын парламентад Ардчилсан хүчин ялалт байгуулсан бол хамгийн олон хүн амтай Энэтхэг улсад ерөнхий сайд Нирендра Моди гурав дахь ялалтаа хэдийнэ аваад байна. Түүнчлэн Мексик улсад түүхэн сонгууль болж ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн ялалт байгуулсан юм. Харин манай улсад энэ сарын сүүлээр парламентын сонгууль холимог тогтолцоогоор явагдаж 126 гишүүнтэй шинэ парламент бүрдэх билээ. Жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт өрнөсөн сонгуулийн буухиа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар өндөрлөх болно.

 Ийнхүү дэлхийн улс орнууд хууль тогтоогчид, төрийн өндөр албан тушаалтнуудыг ээлж дараалан сонгож байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр барууны томоохон хүчин болох Европын холбооны нэгдсэн парламентын сонгууль боллоо. Одоогоор сонгуулийн эхний ээлжийн дүнгээр барууны үзэлтэй Европын Ардчилсан нам ялалт байгуулж олонхи болоод байна. Холбооны гишүүн 27 орны 450 сая гаруй иргэд нэгдсэн парламентын 720 гишүүнийг сонгож саналаа өглөө. Шинээр байгуулагдсан парламент ирэх сарын дундаас эхлэн таван жилийн турш Европын холбооны бодлогыг тодорхойлох юм. Сонгууль энэ сарын 6-ны өдөр Нидерланд улсын иргэд парламентын 31 гишүүнийг сонгох саналаа өгсөнөөр эхэлж, улмаар 7-ны баасан гарагт Ирланд, Чех улсын иргэд сонгуульд оролцож нийт 35 гишүүнийг сонгожээ. Үргэлжлэн амралтын өдрүүдэд бусад улсууд өөрт оноогдсон квотын дагуу үлдсэн 654 гишүүнийг сонгох саналаа өгөв. Энэ удаагийн сонгууль нь бүс нутгийн хувьд хэд хэдэн онцлог үйл явдалтай давхцаж байна. Тодруулбал, Украин дахь ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа гурав дахь жилдээ үргэлжилж, Газын зурвасын хямрал болоод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой алхам хийхийг шаардсан цаг үед тохиож байна. Сонгогчид өмнөх таван жилийн хугацаанд эрх барьсан гурван талт эвслийг дахин сонгохоос татгалзан бололтой. Учир нь тус эвслийн тулгуур баганы нэг Европыг шинэчлэе эвсэл энэ сонгуульд цөөн хэдхэн суудал авч чадсан юм.

Сүүлийн жилүүдэд бүс нутгийн эрх баригчид цахим орчин, олон нийтийн сүлжээнд идэвхитэй байх болсон. Энэ ч утгаараа нэгдсэн парламентын сонгуулийн кампанит ажлын цахим орчин, олон нийтийн сүлжээ дэх зар сурталчилгааны төсөв нэмэгдсэн байна. Холбоонй гишүүн орнуудаас энэ салбарт хүчирхэг тоглогч бол Унгар улс юм. Ердөө 10 сая хүрэхүй хүн амтай энэ улсын хувьд бүс нутгийн голлох хүчин гэвэл бас үгүй. Гэвч улс төрийн цахим сурталчилгаагаар тэргүүлэгч хэмээн зүй ёсоор тооцогдож байна. Түүний араас Франц, Герман зэрэг улсууд бичигдэнэ. Эрх баригчид цахим орчныг сонгогчидтой илүү ойр байх үүднээс ийнхүү ашиглаж байна хэмээн тайлбарласан юм. Европын холбооны сонгуультай зэрэгцэн Францын үндэсний ассемблейн ээлжит сонгууль тохиосон. Туршлагатай улстөрчид санал хураалт эхлэхээс өмнө бэлтгэлээ бүрэн базаасан талаар хэвлэл мэдээллүүд онцолж байсан юм. Гэвч сонгуулийн дүнгээр хэт барууны үзэлтнүүд үнэмлэхүй ялалт байгуулсан нь ерөнхийлөгч Эммануэль Макронд хүндхэн цохилт болж тэрээр үндэсний ассемблейг тараах шийдвэр гаргав. Улмаар Франц улс дахин ээлжит бус сонгууль зарлах болсон юм. Барууны үзэлтнүүд дан ганц Францад бус Европын сонгуульд олонхи болсон үр дүн гарчээ. Энэ нь олон удирдагчидад том цохилт болов. Тодруулбал, Германы канцлер Олаф Шольц болон Унгарын ерөхий сайд Виктор Орбан нар хэт барууны үзэлтнүүд сонгууль ялалт байгуулж олонхи болсон нь хүнд цохилт боллоо хэмээн мэдээлэв. Холбооны парламентын тэргүүн Фон дер Лейен дахин нэг парламетад байр сууриа хамгаалж үлдэж магадгүй. Учир нь түүний эрх баригч нам хангалттай хэмжээнд суудал авч чадсан байна. Түүний хувьд сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулах үеэрээ социалист болон либерал үзэлтнүүдийг нэгтэн төвийг сахисан нэгдлийг бий болгох уриалга дэвшүүлсэн юм. Ирэх сарын дундуур холбооны нэгдсэн парламент шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны хуралдаанаа явуулна. Тэр үед барууны томоохон хүчин болох Европын холбооны ирэх таван жилийн дүр зураг тодрох билээ.

Насантуяагийн ЖАРГАЛМАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 115 (7359)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-д дэвшиж буй Засаг дарга нар ичих булчирхайтай бол нэрээ тат! Өчигдөр
ГУББГ-аас нийт дөрвөн байршилд 31 рейсээр 2734 тонн ус соруулаад байна Өчигдөр
Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Би харж байна. Бас сонсож байна... Миний сонголт Маргаашийг гэрэлтүүлн… Өчигдөр
Улаанбаатар хотын бондын анхдагч арилжааг нээж, цан цохилоо 2024/06/20
ШИЙДЭЛ: Говийн бүсийг усжуулах боломж байна. 2024/06/19
ХӨШИГИЙН ХӨНДИЙГ ТҮШИГЛЭЖ ЯМАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭХ ВЭ? 2024/06/19
САИНН-аас нэр дэвшигч ЦЭДЭНГИЙН ЭНХТУЯА Дархан хотод ажиллалаа 2024/06/19
​МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ СХД-ийн иргэд с… 2024/06/19
#Шууд Нэр дэвшигч Б.Баттөмөр цаг үеийн асуудлаар Ардчилсан намын байр … 2024/06/19
Д.Оюунбат: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй 2024/06/19
Г.Сайханбаяр бүх шатны хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ 2024/06/18
Би Лувсандашийн Нинжжамц байна 2024/06/17
С.Лүндэгийг Ерөнхий сайд ингэж үнэлэв 2024/06/17
​Сант сумын хүн амины хэргийг улстөржүүлэхгүй байхыг хэрэгт холбогдогч… 2024/06/17
​Gucci-ийн Ази дахь аялал Банкокт саатлаа 2024/06/17
Х.Булгантуяаг дахин дэмжиж байна 2024/06/15
Хуваалцана гэдэг хамгийн сайхан 2024/06/15
Х.Булгантуяаг сайд болсноор нийгмийн хамгаалал илүү хүртээмжтэй болс… 2024/06/15
Хүн шиг амьдрах ирээдүйгээ хамтдаа сонгоцгооё 2024/06/15