Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

“Фүлхэм” академийнхан Монголын хүүхэд, залуучуудад зориулан сургалт зохион байгуулна

Timesmn@gmail.com
2024/06/09

   Английн “Премьер” лигийн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер Монгол Улсыг дэлхий дахинаа сурталчлан таниулж буй “Go Mongolia” брэндингтэй хамтран ажиллах гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх хөлбөмбөгийн талбайд болж байна.
 

Энэ үеэр Монголын 12 хүртэлх насны хөлбөмбөгийн багууд нөхөрсөг тоглолт хийлээ.  Арга хэмжээг нээж Монгол Улсын Соёлын сайд, Монгол Улсыг олон улсад сурталчлах, сурталчилгаа мэдээллийн үндэсний хорооны дарга Ч.Номин, Монголын хөлбөмбөгийн холбооны eрөнхийлөгч М.Болд, Английн “Премьер лигийн адарт “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер нар үг хэллээ.  


Энэхүү арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж буй Соёлын сайд Ч.Номин нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Go Mongolia” брэндинг дэлхий дахинаа 3.2 тэрбум үзэгчтэй “Премьер” лигийн алдарт “Фүлхэм” клубийнхэнтэй хамтарч ажилласнаар Монголын Улсыг хөлбөмбөгөөр дамжуулан олон улсад сурталчлан таниулах, манай улсын хөлбөмбөг сонирхогч хүүхэд, залуучууд тус лигийн тоглолтод оролцох, суралцах зэрэг бүх талаараа олон шинэ боломж нээгдэж буйг онцлон дурдлаа.   “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер Монгол Улсын Соёлын яам болон үндэсний брэндинг “Go Mongolia”-тай хамтран ажиллахаар болсондоо баяртай буйгаа хэллээ.  

Мөн мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчдыг Монголоос бэлдэх бөгөөд “Фүлхэм” клубийн албан ёсны клубийг Монгол Улсад нээхээ мэдэгдсэн юм.  Энэхүү хамтын ажиллагааны хамгийн чухал нь “Фүлхэм” академийн дасгалжуулагчид манай улсад хүрэлцэн ирж хөлбөмбөгөөр хичээллэж буй хүүхэд, залуучуудад сургалт зохион байгуулах бөгөөд сургалтад амжилттай хамрагдсан хүүхдүүдийг өөрийн академидаа сургах аж.  #GoMongoliaFulhamFC #MongoliaAlwaysMoving



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-д дэвшиж буй Засаг дарга нар ичих булчирхайтай бол нэрээ тат! Өчигдөр
ГУББГ-аас нийт дөрвөн байршилд 31 рейсээр 2734 тонн ус соруулаад байна Өчигдөр
Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Би харж байна. Бас сонсож байна... Миний сонголт Маргаашийг гэрэлтүүлн… Өчигдөр
Улаанбаатар хотын бондын анхдагч арилжааг нээж, цан цохилоо 2024/06/20
ШИЙДЭЛ: Говийн бүсийг усжуулах боломж байна. 2024/06/19
ХӨШИГИЙН ХӨНДИЙГ ТҮШИГЛЭЖ ЯМАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭХ ВЭ? 2024/06/19
САИНН-аас нэр дэвшигч ЦЭДЭНГИЙН ЭНХТУЯА Дархан хотод ажиллалаа 2024/06/19
​МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ СХД-ийн иргэд с… 2024/06/19
#Шууд Нэр дэвшигч Б.Баттөмөр цаг үеийн асуудлаар Ардчилсан намын байр … 2024/06/19
Д.Оюунбат: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй 2024/06/19
Г.Сайханбаяр бүх шатны хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ 2024/06/18
Би Лувсандашийн Нинжжамц байна 2024/06/17
С.Лүндэгийг Ерөнхий сайд ингэж үнэлэв 2024/06/17
​Сант сумын хүн амины хэргийг улстөржүүлэхгүй байхыг хэрэгт холбогдогч… 2024/06/17
​Gucci-ийн Ази дахь аялал Банкокт саатлаа 2024/06/17
Х.Булгантуяаг дахин дэмжиж байна 2024/06/15
Хуваалцана гэдэг хамгийн сайхан 2024/06/15
Х.Булгантуяаг сайд болсноор нийгмийн хамгаалал илүү хүртээмжтэй болс… 2024/06/15
Хүн шиг амьдрах ирээдүйгээ хамтдаа сонгоцгооё 2024/06/15