Шинжлэх ухаан, технологи, инновац дэмжигч

Хоршооны сайн туршлага: Компанийн хэлбэрт шилжиж, гэрээт ажилтан ажиллуулж эхэлжээ

Timesmn@gmail.com
2024/06/06

Баруун бүсийн хоршоологч, малчид Завхан аймагт өнөөдөр чуулж, зөвлөлдлөө.  Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцсон бөгөөд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ эрсдэлд тэсвэртэй бөгөөд тэнцвэртэй, олон улсын жишигт нийцсэн бие даасан мал аж ахуйн салбар болон чинээлэг малчин бий болгох зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн гэдгийг тодотгов. 

Мөн зөвлөгөөний үеэр хоршоодын сайн туршлага, шинэлэг санаанаас танилцууллаа. Тухайлбал, сайн туршлагын тухайд, компанийн сисмтем рүү шилжиж буй Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Бумбат таван богд” хоршоог танилцууллаа. Тус хоршоо 310 гишүүнтэй ч үндсэн дөрөв, гэрээт 12 ажилтантайгаар сүүний үйлдвэр, цагаан идээ боловсруулах, мал, мах түүхий эд бэлтгэл, газар тариалан, аялал жуулчлал гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Улмаар “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэж, хоршоонд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахаас гадна Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ худалдан борлуулах дэлгүүр нээх зорилгоор 571 сая төгрөгийн зээл авчээ. Тэд авч буй зээлээ үхмэл хөрөнгөд зарцуулахгүйгээр эргээд зээлээ төлж болохуйц хөрөнгийг өөрсдөдөө бий болгож, техник, тоног төхөөрөмжөө ашиглан хоршооны гишүүддээ хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж, хамтарч ажилласнаар өөрсдийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна хүн хүчний дутагдалт ордоггүй байна. 

УИХ-аас эрсдэл даахуйц мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх тухай анхдагч хуулийг баталснаар  Засгийн газраас “Шинэ хоршоо”  хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд буй. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 2500 орчим хоршоо шинээр байгуулагдсан бол 3681  хоршоо нэрээ аваад байгаа  аж.  Түүнчлэн улсын хэмжээнд нийт 25900 гаруй малчин  хоршооны гишүүнээр элсээд байгаа юм байна.  Эдгээр хоршооны гишүүн малчдад арилжааны банкуудаас 21.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-д дэвшиж буй Засаг дарга нар ичих булчирхайтай бол нэрээ тат! Өчигдөр
ГУББГ-аас нийт дөрвөн байршилд 31 рейсээр 2734 тонн ус соруулаад байна Өчигдөр
Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэлэн байдалд ажиллаж байна Өчигдөр
Би харж байна. Бас сонсож байна... Миний сонголт Маргаашийг гэрэлтүүлн… Өчигдөр
Улаанбаатар хотын бондын анхдагч арилжааг нээж, цан цохилоо 2024/06/20
ШИЙДЭЛ: Говийн бүсийг усжуулах боломж байна. 2024/06/19
ХӨШИГИЙН ХӨНДИЙГ ТҮШИГЛЭЖ ЯМАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭХ ВЭ? 2024/06/19
САИНН-аас нэр дэвшигч ЦЭДЭНГИЙН ЭНХТУЯА Дархан хотод ажиллалаа 2024/06/19
​МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ СХД-ийн иргэд с… 2024/06/19
#Шууд Нэр дэвшигч Б.Баттөмөр цаг үеийн асуудлаар Ардчилсан намын байр … 2024/06/19
Д.Оюунбат: Өчигдөр шөнө орсон аадраар үерийн нөхцөл байдал үүсээгүй 2024/06/19
Г.Сайханбаяр бүх шатны хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ 2024/06/18
Би Лувсандашийн Нинжжамц байна 2024/06/17
С.Лүндэгийг Ерөнхий сайд ингэж үнэлэв 2024/06/17
​Сант сумын хүн амины хэргийг улстөржүүлэхгүй байхыг хэрэгт холбогдогч… 2024/06/17
​Gucci-ийн Ази дахь аялал Банкокт саатлаа 2024/06/17
Х.Булгантуяаг дахин дэмжиж байна 2024/06/15
Хуваалцана гэдэг хамгийн сайхан 2024/06/15
Х.Булгантуяаг сайд болсноор нийгмийн хамгаалал илүү хүртээмжтэй болс… 2024/06/15
Хүн шиг амьдрах ирээдүйгээ хамтдаа сонгоцгооё 2024/06/15